Ялалтын баяраар манай сурагчид

      Орхон  аймгийн БСГ, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, Орхон аймаг дахь Оросын консулын газраас зохион байгуулсан Аугаа эх орны  2-р дайны ялалтын баярын 69-н жилийн ойг тохиолдуулан  ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан Орос дууны  уралдаанд дунд ангийн хамтлаг төрөлд 2-р байр эзэлсэн "Улыбка" орос дууны хамтлаг /7а анги П.Эрдэнэсувд, Мягмарсүрэн, Э.Раднааханд, Б.Мөнхтуяа, Э.Баяржаргал, У.Хонгорзул, М. Пүрэвдулам, 8а анги Анхболд/, мөн дунд ангийн зургийн төрөлд 3-р байр эзэлсэн 9б ангийн сурагч Төгөлдөр, ахлах ангийн зургийн төрөлд 2-р байр эзэлсэн  10 а ангийн сурагч Даваажаргал нартаа цаашдын сурлага урлагтаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж нийт багш сурагчдаас талархал илэрхийлье.

Орхон аймгийн хүүхдийн "Хүрэл тулга" наадмыг манай сургуулийн сурагч өнгөллөө.

                 Орхон аймгийн хэмжээнд зохиогддог уламжлалт "Хүрэл тулга" яруу найргийн наадмыг Манай сургуулийн 10 а ангийн сурагч Алтансүх өнгөлж орхон аймгийн нийт сурагчдыг төлөөлөн улсын яруу найргийн наадамд оролцохоор боллоо.

Амжилт үргэлжилсээр

  Жил болгон Орхон аймгийн хэмжээнд уламжлал болон явагддаг математикийн хичээлийн масс сургалтыг сайжруулах зорилго бүхий олимпиад Орхон аймгийн ИТХ-н дарга н. Мягмарсүрэнгийн нэрэмжит болон зохиогдлоо.
             Олимпиадад манай сургуулийн 6а, 11в ангиуд амжилттай оролцож аймгийн энгийн сургалттай ангиудаас хүрэл медаль хүртлээ. Мөн Багш Б. Эрдэнэбат багш нарын төрөлд 3-р байрын эзэн боллоо. Шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан багш С.Дуламжав, Б.Эрдэнэбат нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Олимпиад

Технолгийн хичээлийн эмэгтэй багш нарн төрөлд амжилттай оролцож 3-р байранд шалгарсан  багш С.Хоролсүрэнд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөртөө ахин дахин амжилт гаргаж байхыг хүсэн ерөөе.

Олимпиад

Технологийн хичээлийн олимпадын бага ангийн багш нарын төрөлд   амжилттай оролцож 2-р байранд орсон багш А.Оюундаа баяр хүргэж ажлын амжилт ахин дахин гаргахыг хүсэн ерөөе.

Гэгээн алсын одод

Хүүхдийн урлагийн их наадам болох Гэгээн  алсын одод  манай сургуулийн 6 а ангийн сурагч Э.Нямжанцан, 9 б ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, 5 а ангийн сурагч Ч.Намуунцэцэг ардын хөгжмийн хамлагатай 1- шатанд амжилттай оролцож тэнцлээ. Сурагчидаа бэлтгэж оролцуулсан Т.Пүрэвсүрэн багшдаа ажлын амжилт хүсье.

Чөлөөт бөхийн өсвөрийн аварга

11 а ангийн сурагч Э.Цэрэнтогтох нь Улаанбаатар хотноо зохиогдсон чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс 58 кг-д алтан медаль мөн Архангай аймагт зохиогдсон чөлөөт бөхийн олон хотын тэмцээнээс 63 кг-д  алтан медалийн эзэн болсонд баяр хүргэж талархал илэрхийлье.

Союу -Сан

Жил болгон уламжлал болон Орхон аймгийн хэмжээнд зохиогддог  Математикийн *Союу-Сан* ХХК-н нэрэмжит масс олимпиадад манай сургуулийн сурагчид амжилттай оролцож 11в ангийн сурагч З. Гансүх 1-р байр, 11в ангийн сурагч Б.Хонгорзул 2-р байр, 11в ангийн сурагч Н.Бүжинлхам 3-р байранд  орсонд баяр хүргэе. Мөн шавь нараа амжилттай бэлтгэж оролцсон багш С. Дуламжав, Б. Эрдэнэбат нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Солонгос улсаас

Б.Батчимэг багштай 9 а ангийн сурагч Оюунцэцэгийн Намхай нь  Солонгос улсад зохиогдсон  өсвөрийн тэшүүрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд амжилттай оролцож Алт, Мөнгөн медалийн эзэн болсонд талархал илэрхийлье.

Англи хэлний улсын уралдаанд

   Т.Оюун-Эрдэнэ багшийн бэлтгэсэн 11 а ангийн сурагч Загд овогтой Жамсран нь    Англи хэлний улсын уралдаанаас    хүрэл медаль хүртсэнд талархал илэрхийлж баяр хүргэе.