Олимпиад

Технолгийн хичээлийн эмэгтэй багш нарн төрөлд амжилттай оролцож 3-р байранд шалгарсан  багш С.Хоролсүрэнд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөртөө ахин дахин амжилт гаргаж байхыг хүсэн ерөөе.

Олимпиад

Технологийн хичээлийн олимпадын бага ангийн багш нарын төрөлд   амжилттай оролцож 2-р байранд орсон багш А.Оюундаа баяр хүргэж ажлын амжилт ахин дахин гаргахыг хүсэн ерөөе.

Гэгээн алсын одод

Хүүхдийн урлагийн их наадам болох Гэгээн  алсын одод  манай сургуулийн 6 а ангийн сурагч Э.Нямжанцан, 9 б ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, 5 а ангийн сурагч Ч.Намуунцэцэг ардын хөгжмийн хамлагатай 1- шатанд амжилттай оролцож тэнцлээ. Сурагчидаа бэлтгэж оролцуулсан Т.Пүрэвсүрэн багшдаа ажлын амжилт хүсье.

Чөлөөт бөхийн өсвөрийн аварга

11 а ангийн сурагч Э.Цэрэнтогтох нь Улаанбаатар хотноо зохиогдсон чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс 58 кг-д алтан медаль мөн Архангай аймагт зохиогдсон чөлөөт бөхийн олон хотын тэмцээнээс 63 кг-д  алтан медалийн эзэн болсонд баяр хүргэж талархал илэрхийлье.

Союу -Сан

Жил болгон уламжлал болон Орхон аймгийн хэмжээнд зохиогддог  Математикийн *Союу-Сан* ХХК-н нэрэмжит масс олимпиадад манай сургуулийн сурагчид амжилттай оролцож 11в ангийн сурагч З. Гансүх 1-р байр, 11в ангийн сурагч Б.Хонгорзул 2-р байр, 11в ангийн сурагч Н.Бүжинлхам 3-р байранд  орсонд баяр хүргэе. Мөн шавь нараа амжилттай бэлтгэж оролцсон багш С. Дуламжав, Б. Эрдэнэбат нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Солонгос улсаас

Б.Батчимэг багштай 9 а ангийн сурагч Оюунцэцэгийн Намхай нь  Солонгос улсад зохиогдсон  өсвөрийн тэшүүрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд амжилттай оролцож Алт, Мөнгөн медалийн эзэн болсонд талархал илэрхийлье.

Англи хэлний улсын уралдаанд

   Т.Оюун-Эрдэнэ багшийн бэлтгэсэн 11 а ангийн сурагч Загд овогтой Жамсран нь    Англи хэлний улсын уралдаанаас    хүрэл медаль хүртсэнд талархал илэрхийлж баяр хүргэе.